Монголын уран сайхны гимнастик

Дэлхий нийтээрээ гимнастикийг "Спортын цагаан толгой" хэмээдэг. Манай улсын түүхэнд жанжин Сүхбаатарыг энэ спортын эх суурийг тавьсан гэж үздэг. Тэрээр 30 дугаар тогтоолдоо Монгол, Орос цэргүүдийг нэг суман болгож модон морин дээгүүр сарайлгаж, өөрөө харайж, Орос цэргийн папах хэмээх шовгор малгай давхарлан тавьж өөрөө үлгэрлэн түрүүлж байсан түүхтэй аж.
Мөн их жанжны хүү С.Галсан гимнастикийн холбооны даргаар олон жил ажиллаж байжээ. Гимнастикийн холбоо нь манай улсад 1961 онд үүсч 1962 онд дэлхийн гимнастикийн холбоонд элсжээ. Үүний дараагаар буюу 1972 онд уран сайхны гимнастик нь манай улсад анх бий болж анхны багш дасгалжуулагч, шүүгчээр Д.Хишгээ ажиллаж байжээ. 1972 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уран сайхны гимнастик, аэробекийн тэмцээнийг Спортын төв ордонд цагариг, олстой хийх дасгалаар зохион байгуулж аваргаар нь 21 дүгээр сургууль шалгарч байжээ. Үүнээс хойш жил бүр олон уралдаан тэмцээн зохион байгуулж анхны нөхөрсөг уулзалт тэмцээнийг 1975 онд Унгарын багтай зохион байгуулж байжээ. Мөн 1970-аад онд Азийн залуучууд оюутны олимпод 21 дүгээр байрт шалгарч байлаа.
Урансайхны гимнастик нь дэлхийн олон улс оронд дэлгэрч эмэгтэйчүүдийн биеэ даасан спортын төрөл болж 1984 оны Лос-Анжелосын олимпод орж, 1988 оны Сөүлийн олимпийн наадмаас эхлэн албан ёсоор оролцох эрхтэй болсон түүхтэй. Манай улсын уран сайхны гимнастикийи түүхэнд Олон улсын хэмжээний мастер долоо, спортын мастер 42, спортын дэд мастер 22, зэрэгтэй тамирчид олон арваар төрөн гарчээ. Анхны гадаадад болсон олон улсын тэмцээнээс 1986 онд шилдэг тамирчин Б.Ганцэцэг, 1990 онд Ц.Орхонтуяа нар медаль хүртэж, өсвөрийн шилдэг тамирчин болж байжээ.

No comments:

Post a Comment