Регби спортын үүсэл хөгжлийн тухай
Регбийн
спорт нь 1823 онд Английн Регби (Rugby) гэдэг хотод оршин суусан Уильям
Уэбб Эллис гэх хүү хөлбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барин
эсрэг талын хаалга руу авч гүйснээс санаа авч, үүссэн түүхтэй. Үүнээс
хойш дунд сургуулиудын дунд болон Их дээд сургуулиудын дунд түгээмэл
дэлгэрч, улмаар 1871 онд Англи болон Шотланд улсын шигшээ багуудын
хооронд анхны олон улсын тэмцээн зохиогдож байсан юм. Регби (Rugby) нь
Их Британи, Английн колони улсуудад цэрэг армийг даган хөгжсөнтэй
холбоотойгоор баруун Европын орнууд, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк
болон Номхон далайн арлын орнуудад маш өндөр хэмжээнд хөгжсөн билээ.
Сүүлийн хагас зуун жилд энэхүү спорт нь Ази тивд маш өргөн дэлгэр хөгжиж
байгаа бөгөөд тивдээ Япон улсын шигшээ баг тэргүүлдэг. Регбигийн олон
улсын томоохон тэмцээнүүдээс дурдвал жил бүр Европын зургаан гүрний
тэмцээн буюу Англи, Шотланд, Уэльс, Ирланд, Франц болон Итали улсын
хооронд болдог, гурван гүрний тэмцээн буюу Австрали, Шинэ Зеланд болон
Өмнөд Африк улсуудын багийн хооронд зохиогддог юм. Үүний адил Ази тивд
таван гүрний тэмцээн зохиогддог бөгөөд энэхүү тэмцээний бүсийн тоглолтод
Монголын шигшээ баг 2009, 2010 онд оролцсон байна. Регбийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн 1987 онд анх зохион байгуулагдсан бөгөөд 2011
онд Шинэ Зеланд улсад болох юм. Хамгийн сүүлчийн буюу 2007 оны
Регбигийн дэлхийн аваргаар Өмнөд Африкийн шигшээ баг шалгарч байжээ.
Регби нь анх 1900 онд олимпийн хөтөлбөрт орсон бөгөөд хамгийн сүүлд
олимпод хамрагдсан нь 1924 он байсан юм. Тухайн үед 15 хүний регбигээр
зохиогдож байсан түүхтэй. Регби нь 1995 оноос хойш регбигийн тэргүүлэгч
гүрнүүдэд мэргэжлийн спорт болж хөгжиж эхэлснээс хойш 2009 онд 7 хүний
регбигийн төрөл нь 2016 онд Рио-де-Жанейро хотод зохиогдох XXXI зуны
олимпийн наадамд багтсан юм.
Дүрэм
1. Довтолгооны дүрэм
- Тоглолтыг restart kick-ээр эхлүүлнэ. /газар ойлгож өшиглөх/
- Touch /2 гараар хүрэх/ болсон тохиолдолд хөл доороос гаргаж тоглоно.
- 6 Touch болсон тохиолдолд бөмбөг эсрэг багт шилжинэ.
- Line Out-ыг шугамны гаднаас дамжуулж оруулна. /хамгаалж байгаа баг 5 метр ухарна/
- Бөмбөг урагш унах буюу урагшаа дамжуулсан тохиолдолд алдаа гэж үзэн бөмбөг эсрэг багт шилжинэ.
- Бөмбөг хойш унавал тоглолт үргэлжилнэ.
- Оноо авах: Бөмбөг, бие, газар гурав нийлсэн үед оноонд тооцно.
- Оноо авсан баг бөмбөгийг өшиглөж тоглолтонд оруулна. /Restart kick/
2. Хамгаалалтын дүрэм
- Довтолж буй багт Touch /2 гараар хүрэх/ хүрсэн тохиолдолд уг газраас 5 метр ухарч хамгаалах.
- Хамгаалж байгаа баг бөмбөг тасалж болно.
- Довтолгоо хийж байгаа тамирчинг санаатайгаар түлхэх буюу биенд контакт учруулахгүй байх. /хувцаснаас зуурахгүй байх/
No comments:
Post a Comment