Өсөн
нэмэгдэх ачаалалтай бэлтгэл сургуулилт нь байнгын хичээллэж байгаа хүмүүст
доорх 21 зүйлийн нөлөөллийг үзүүлнэ.
Үүнд:
1. булчингийн хүч чадлыг нэмэгдүүлнэ 2. булчингийн тэсвэрийг дээшлүүлнэ 3. биеийн галбирыг сайжруулна |
4. яс
болон холбоос эдийг бэхжүүлж, мөгөөрсний ханыг зузааруулж өгөх ба булчин дахь
хялгасан судасны тоог нэмэгдүүлнэ.
5. биеийн бэлтгэлжилт ба эрүүл мэндийг сайжруулна 6. тухайн спортын амжилтыг дээшлүүлнэ 7. уян хатан чанарыг нэмэгдүүлдэг 8. хурд хүчийг нэмэгдүүлдлэг 9. өдөр тутмын ачааллыг болон биеийн ядаргааг бууруулахад тусална 10. өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг 11. амьдралын явц дахь дэг журам, сахилга батыг дээшлүүлнэ 12. илүүдэл жингээ хасаж, биеийн жиндээ хяналт тавих боломжийг олгоно 13. бодисын солилцоог сайжруулан, цусны даралтыг тогторжуулан, зүрх судасны ажиллагааг бэхжүүлнэ 14. амьдрах хугацааг уртасгаж, урт удаан наслах болно 15. амьдралын утга учрыг дээшлүүлж, тодорхой зорилготой болгоно 16. хөдөлгөөний дутагдлаас хамгаална 17. цусны улаан бөөмсийн тоог нэмэгдүүлнэ 18. ямарч насны хүмүүст идэвхитэй хөдөлгөөн болж өгнө 19. гэмтлийн дараа нөхөн сэргээх гайхалтай хэлбэр болно, мөн тахир дутуу хүмүүст үр дүнтэй болно 20. бие организмд холестериний агуулгыг бууруулна 21. тамирчдад уралдаан тэмцээний үед шаардагдах хүчин зүйлүүдийг хангаж өгнө. Хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилтын найдвартай, ашигтай төлөвүүдийн хажуугаар 6 төрлийн буруу ташаа ойголт байдгийг тайлбарлавал:
1.
“Хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилт нь хүнийг хэтэрхий чанга хатуу, хөшүүн
биетэй болгоно”. 50-иад оны эхээр хийгдсэн туршилтууд, судалгаанууд нь энэ
ташаа ойлголтыг үгүйсгэсэн юм. Хүчний бэлтгэл сургуулилт нь үнэн хэрэгтээ бие
бялдрыг уян хатан чанарыг дээшлүүлдэг болохыг шинжлэх ухаан нотолсон байна.
Гайхамшигт булчинлаг од Арнольд Шварценеггер нь жирийн хүнийг бодвол уян
хатан чанараар хол давуу байдаг. Үүнээс үзвэл хүний бие чангарч хатуурах
ёсгүй юм.
2.
“Хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилт нь хүнийг болхи, удаан хөдөлгөөнтэй
болгоно”. Энэ нь худлаа. Мэргэжлийн болон сонирхогчдын спортын бүх аваргууд
нь хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилтыг өөрийн спортын амжилтаа ахиулахад
ашиглаж ирсэн юм. Хэрэв тамирчин болхи, удаан хөдөлгөөнтэй л байх байсан бол
тэд хэзээ ч энэ аргыг хэрэглэхгүй байсан юм. Үүнээс гадна хүчтэй булчин нь
сул дорой булчингаас илүү хурдан хугацаанд агшиж өгдгийг шинжлэх ухаан
нотолсон байдаг. Робби Робинсон (“Мр. Америк”, “Мр. Уолд”, “Мр. Юниверс”, ба
мэргэжлийн аварга) 100 ярд зайг 9.5 секундэд хурдалж туулсан.
3.
“Хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилт нь эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй төстэй
болгодог”. Хичээллэж байгаа эмэгтэйчүүд нь өөрсдийн биедээ дур булаам уян
налархай байдлыг тодруулахыг эрмэлздэг юм. Эмэгтэй хүний организмд
булчингуудыг хөгжүүлэх гол зүйл болох эр дааврын хуримтлал нь бага хэмжээтэй
байдаг ба эм бэлгийн хоёрдогч шинж бүхий даавар нь их хэмжээгээр байдаг.
Дааврын хугацаа нь хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилтын үед эмэгтэй хүний
булчингуулыг эрэгтэй хүний булчингийн адил хөгжихөөс хамгаалж байдаг.
4.
“Бодибилдингийн бэлтгэл сургуулилтыг хийхээ болимогц хүний биеийн булчингууд
нь өөхөн давхарга болж таргалдаг”. Энэ ташаа ойлголтыг бид үргэлж сонсдог.
Гэхдээ булчин л бол булчин, өөх л бол өөх шүү дээ. Энэ бол биеийн эд эсийн
хоёр өөр төрөл юм. Тэгэхээр булчин нь өөх болон хувирна гэдэг нь боломжгүй
асуудал. Хэрэв та булчиндаа өгөх ачааллыг зогсоосон бол биеийн жин, хүч
чадлын хэмжээ буурах нь мэдээж боловч бэлтгэлийн өмнөх байсан байдалдаа хэзээ
ч эргэж ордоггүй юм. Харин удаан хугацаанд тогтмол хэтрүүлж идэх нь өөхлөх
явдалд хүргэдэг.
5.
“Хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилт нь үе мөчийг гэмтээдэг”. Спортын бусад
төрлийн дасгал сургуулилитыг хийхтэй харьцуулбал бодибилдинг нь үе мөчид
харьцангуй бага ачаалал өгдөг. Та хүнд ачаалалтай ажиллахын өмнө бие
халаалтыг зөв хийж, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг хатуу барьж ажиллавал
та хүссэн хүнд ачааллыг нуруу, өвдөг болон бусад үе мөчний гэмтэлгүйгээр
өргөж чадна. Хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилт нь үнэн чанартаа шөрмөс болон
холбоос эдүүдийг бэхжүүлж, үе мөчийг чангаруулдаг.
6. “Бодибилдингийн
дасгалжуулалт нь хүний биеийн өсөлтийг зогсоодог”. Биеийн тамирын дасгалын
бүх төрлүүд, үүний дотор хүндрүүлэгчтэй бэлтгэл сургуулилт нь үнэн хэрэгтээ
хүний бие бялдрын өсөлтийг нэмэгдүүлдэг болохыг шинжлэх ухааны туршилтуудаар
нотлогдсон.
Хүч ба
эзэлхүүнийг нэмэгдүүлэх хөтөлбөр
1. Сандалд
хэвтээ байдлаас штангийн шахах 4-5*6
2. Штангтай суулт араас 4-5*6 3. Зогсоо таталт 4-5*6 4. Зогсоо байдалд цээжнээс штангийг шахах 4-5*6 5. Бөхийж штангийг хэвлийд татах 4-5*6 6. Суугаа байдалд толгойн араас штангийг шахах 4-5*6 7. Хэвтээ байдалд штангтай нугарсан гарыг толгойн ард буулгах (“пуловер”) 4-5*6 8. Зогсоо байдалд штангтай гарыг нугалах 4-5*6 9. Төхөөрөмжинд суугаа байдлаас хөлийг тэнийлгэх 4-5*6 10. Төхөөрөмжинд хэвтээ байдлаас хөлийг нугалах 4-5*6 11. Ойр барьж штангийг эрүүнд татах 4-5*6 12. Цээжин биеийг хөдөлгөөний богино далайцаар хэвтээ байдлаас өвдгөнд татах 4-5*6 |
Sunday, January 6, 2013
Хүндрүүлэгчтэй бэлтгэл, сургуулилт
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment