Хөлбөмбөг

  Хөлбөмбөгийн үүсэл
 1863 оны 12 сарын 8-нд Англи улсад анхны Хөл Бөмбөгийн Холбоо байгуулагдаж энэхүү наадаан цэнгээнийг албан ёсны дүрэм журамд оруулан төрөлжүүлэн хөгжүүлэх болсоныг түүний түүхийн эхлэл гэж үздэг.  
Хэзээнээс 90 минут тоглож эхэлсэн бэ?1866 онд London болон Sheffeild хотын багууд хоорондоо анх удаа 1 цаг 30 минут тоглосон нь өнөөг хүртэл мөрдөгдөж иржээ. 
Анхны FA cupҮүсэн байгуулагдсанаасаа 8 жилийн дараа гэхэд энэхүү Холбоо нь 50 клубийг эгнээндээ нэгтгэж Хөл Бөмбөгийн Холбооны Цомын анхны тэмцээнээ зохиож байсан нь өдгөө та бидний сайн мэдэх FA cup-ийн тэмцээн билээ. Харин үүнээс 17 жилийн дараа лигийн тэмцээн эхэлсэн түүхтэй. 
Анхны олон улсын тэмцээн
Европ-д хөл бөмбөгийн талаар бараг сонсож мэдээгүй байхад Их Британид анхны олон улсын тэмцээн зохиогдсон нь 1872 онд болсон Англи Шотландийн багуудын хоорондох тэмцээн байв. Энэ тэмцээний үеээр хуран чуулсан хөгжөөн дэмчигчэд багагүй үймээн самуун дэгдээсэн нь бусад орнууд ч тэр даруй Холбоодоо байгуулж тэмцээн уралдаанд орохоосоо хойрогшоох шалтгаан болсон гэж үздэг байна. Тэгэхээр хөл бөмбөгийн хулигаанууд хөл бөмбөгтэйгөө цуг мэндэлсэн байх нь. 

Хөл бөмбөг мэрэгжлийн спорт болж эхэлсэн нь1879 оны FA cup-ийн шувтаргийн тоглолтод Лондонгийн тухайн үедээ хэнд ч хожигдож байгаагүй Этоны сургуулийн баг Lancashire мужийн Darwin клубтэй 2 удаа тэнцэж байж 3 дах удаагийнхаа тоглолтоор арай гэж буулгаж авснаар хөл бөмбөгийг сонирхолын бус мэрэгжлийн байдлаар бэлтгэж тоглоход хүргэсэн байна. Улмаар 1885 онд Хөл Бөмбөгийн Холбоо мэрэгжлийн байхаар хуульчлагдсан түүхтэй. 
Хөл бөмбөг дэлхий даяр тархсан ньХоёр дах буюу Шотландийн Хөл бөмбөгийн Холбоо 1873 онд, улмаар Уейлсийнх 1875 онд, Ирландийнх 1880 онд тус тус байгуулагдажээ. Их Британиас гадагши ерөнхийдөө түүний клончлолын нөлөөгөөр эхэндээ удаавтар байдалтай тархаж байсан ч удалгүй гадаад орнуудад маш олноор хөл бөмбөгийн мэрэгжлийн холбоод байгуулагдсан байна. Тухайлбал 1889 онд Голланд, Дани-д, 1891 онд Шинэ Зеландад, 1893 Аргетин-д, 1895 онд Чили, Швецирланд, Белги-д, 1898 онд Италид, 1900 онд Герман, Уругвайд, 1901 Унгарт, 1907 онд Финландад гэх мэтээр байгуулагдаж эхэлжээ.

1904 онд Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоодын Холбоо (FIFA) анх Парист байгуулагдахад Франц, Белги, Дани, Голланд, Испани, Швед, Швицерланд зэрэг 7 орон гишүүнээр элсэж Герман мөн энэ өдөр элсэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байдаг.
Энэхүү Олон Улсын Холбоо нь үүссэн цагаасаа хойш тасралтгүйгээр өргөжин тэлсээр өдгөө 204 гишүүн холбоодыг эгнээндээ нэгтгээд байна. Монголын хөл бөмбөгийн холбоо 1998 онд энэ байгууллагад гишүүнээр элсжээ.

Хөл бөмбөгийн анхны дэлхийн аварга баг шалгаруулах тэмцээн анх 1930 онд Уругвайд зохиогдсоноос хойш өдгөө бид түүний 17 дах удаагийн тэмцээнийг энэ зун үзэхээр сэтгэл догдлон хүлээж суугаа билээ. Өмнө 16 удаагийн тэмцээнд ердөө 7 хон улсын баг л энэ эрхэм цолыг ээлжлэн авч байгаа ч тэмцээн болгонд гайхаж алмайруулсан тоглолтууд гарч шинэ улс орны багууд шинэ одууд тодорч байдагийг юу эс андах билээ. 


Талбайн гадаргуу
Тухайн тэмцээний журамд заасны дагуу тоглолтыг байгалийн эсвэл хиймэл зүлгэн дээр явуулж болно.
Хэмжээс
Тоглолтын талбай заавал тэгш өнцөгт хэлбэртэй байна. Хажуугийн шугамын урт нь нүүрний шугамын уртаас ямагт илүү байна.
Урт нь                       Хамгийн багадаа                90 метр           (100 ярд)
Хамгийн ихдээ                   120 метр           (130 ярд)
Өргөн нь                  Хамгийн багадаа                45 метр           (50 ярд)
Хамгийн ихдээ                   90 метр           (100 ярд)
Олон улсын тэмцээний талбай
Урт нь                       Хамгийн багадаа                100 метр           (110 ярд)
Хамгийн ихдээ                   110 метр           (120 ярд)
Өргөн нь                  Хамгийн багадаа                64 метр           (70 ярд)
Хамгийн ихдээ                   75 метр           (80 ярд)
Талбайн тэмдэглэгээ
Тоглолтын талбай нь шугамуудаар тэмдэглэгдсэн байна. Эдгээр шугамууд нь хүрээлж байгаа тэр талбайныхаа хэсэгт тооцогдоно.
Хамгийн урт хоёр шугамыг хажуугийн шугамнууд гэнэ. Арай богино хоёрыг нь нүүрний шугамууд гэнэ.
Бүх шугамын өргөн нь 12 см (5 инч) –аас илүүгүй байна.
Тоглолтын талбай нь тэг голоор нь татсан шугамаар хоёр тэнцүү хагаст хуваагдана.
Энэхүү төвийн шугамны яг голд талбайн төвийг тэмдэглэж , түүн дээр төвтэй 9.15 метрийн (10 ярд) радиус бүхийн тойргийг зурж тэмдэглэнэ.
Хаалганы талбай
Хаалганы талбайг дараах аргаар талбайн хоёр төгсгөлд байгуулна :
Хаалганы шонгуудын дотор талын ирмэгээс 16.5 метрийн (18 ярд) зайд нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх хоёр шугам татна. Талбайн гүн рүү 16.5 метр (18 ярд) татагдсан дээрхи шугамуудыг нүүрний шугамтай параллель шугамаар холбоно. Ийнхүү үүссэн талбай нь хаалганы талбай юм.
Торгуулийн талбай
Торгуулийн талбайг дараах аргаар талбайн хоёр төгсгөлд байгуулна :
Хаалгануудын шонгуудын дотор талын ирмэгээс 16.5 метрийн (18 ярд) зайд нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх хоёр шугам татна. Талбайн гүн рүү 16.5 метр (18 ярд) татагдсан дээрхи шугамуудыг нүүрний шугамтай параллель шугамаар холбоно.
Эдгээр болон нүүрний шугамаар хүрээлэгдсэн энэ талбай нь торгуулийн талбай юм.
Торгуулийн талбай тус бүрийн дотор хаалганы шонгийн хоорондхи гол цэгээс 11 метрт (12 ярд) орших торгуулын цохилтын цэгийг тэмдэглэнэ. Торгуулийн цохилтын тэмдэг тус бүрээс 9.15 метрийн (10 ярд) радиустай нумыг торгуулийн талбайнуудын гадна татна.
Булангийн тугны ишнүүд
1.5 метрээс (5 фүүт) багагүй урттай дээд үзүүр нь мохоо иш бүхий тугийг талбайн дөрвөн буланд байрлуулна. Ийм тугийг төвийн шугамын төсгөлүүд дээр байрлуулах бол талбайн гадна, хажуугийн шугамнаас 1 метрээс багагүй зайнд хатгана.
Булангийн нум
Булангийн тугнуудаас 1 метр (1 ярд) радиустайгаар тойргийн дөрөвний нэгтэй тэнцэх нумыг талбайд тэмдэглэнэ.
Хаалга
Хаалганууд нь заавал нүүрний шугам тус бүрийн голд байрлана.
Тэд булангийн дарцагнуудаас яг ижил зайд орших хоёр босоо шонгоос бүрдэх багаад дээгүүрээ хөндлөвч шонгоор холбогдсон байна.
Шонгуудын хоорондхи зай 7.32 метр (8 ярд) байх бөгөөд хөндлөвчийн доод ирмэгээс газар хүртэлх зай 2.44 метр (8 фүүт) байна.
Шон болон хөндлөвчийн өргөн ба зузаан нь ижил байх бөгөөд 12 см-аас (5 инч) илүүгүй байна.
Нүүрний шугамны өргөн нь, шон болон хөндлөвчийн өргөнтэй адил байна. Торыг хаалга болон хаалганы арын газарт тогтоож болох бөгөөд энэ нь хаалгачийн хөдөлгөөнд саад болохгүй, сайн бэхлэгдсэн байх ёстой.
Шонгууд болон хөндлөвч заавал цагаан өнгөтэй байна.
Зураг
Аюулгүй байдал
Хаалганууд газарт найдвартай бэхлэгдсэн байна. Зөвхөн энэ шаардлагийг хангасан тохиолдолд зөөврийн хаалга хэрэглэж болно.
Тоглолтын талбай
                                                          Хөлбөмбөгийн дүрэм


Хөлбөмбөгийн албан ёсны дүрмээр бол баг хамгийн ихдээ 11, багадаа 7 хүнтэй байдаг. Тэдний нэг нь заавал хаалгач байх ёстой. Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн хаалганы өмнө байх торгуулийн бүсэд л гараараа хүрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хүрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагүй байдаг.
Тоглогчид адил өнгөтэй шорт, подволк, оймс, гутал, хөлийн хамгаалалт зэргийг өмссөн байх ёстой. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт ялгарахуйц хувцас өмсөх ёстой байдаг.
Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бүхий лигүүд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх сэлгээний тоо нь 3 байдаг. Сэлгээ хийх үндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, үр ашиггүй болох, тактикийн, заримдаа цаг гүйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд хүрэгчлийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох боломжгүй байдаг.
Тоглолтыг шүүгч зохион байгуулж явуулах ба түүний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хүнээнэ. Ихэнхдээ ерөнхий шүүгч нь хоёр туслахтай байдаг. Зарим том тэмцээнүүд дээр 4 хүртэл тооны туслах дасгалжуулагчтай байдаг. Олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол талбайн өргөний хэмжээ нь 64-75 метр, урт нь 110-120 метр байдаг. Энэ талбайн хоёр талд тэгш өнцөгт хэлбэртэй хоёр хаалга байна. Хаалганы өргөн нь 7.3 метр, өндөр нь 2.44 метр байна. Хаалгыг торлосон байх ёстой гэж хөлбөмбөгийн дүрмэнд заагаагүй байдаг. Хаалганы өмнө 16.5 метр хэмжээтэй торгуулийн бүс байна.
Стандарт тоглолт нь тус бүрдээ 45 минут бүхий 2 үе тоглогдоно. Тоглолтын үеэр тоглолтын цаг зогсолтгүй үргэлжилнэ. Шүүгч алдагдсан цагийг нөхөж цаг сунгах эрхтэй байна. Мөн шүүгч тоглолт дууссаныг зарлаж шүгэл үлээснээр тоглолт дуусна.
Тоглолт тэнцээгээр дууссан үед шигшээ тоглолт бол тус бүр 15 минут бүхий 2 үе сунгаж тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5,5 цохилтыг хоёр баг ээлжлэн хийж хэн олон бөмбөг оруулсан нь хожино.
Тоглогч хөлбөмбөгийн дүрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хүрэх, өрсөлдөгчөө түлхэх, унагаах гэх мэт үйлдэл хийх бүрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг онооно. Мөн шүүгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах улаан карт өгөх эрхтэй байна. Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоёрдох шар картаа авбал түүнийг улаан карт авсан гэж тооцно. Шүүгч нь мөн тоглолтод оролцоогүй байгаа боловч бүдүүлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх эрхтэй байдаг.
Мөн шүүгч өөрийн үзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай байрлалд байвал тоглолтыг үргэлжлүүлэхээр зааж болно.
Хөлбөмбөгийн хамгийн нарийн нийлмэл дүрэм бол offside буюу отон тоглолтын дүрэм юм. Энэ дүрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг хүлээгээд зогсохоос сэргийлдэг.

No comments:

Post a Comment